Хүнсний мөөг


МӨӨГНИЙ ХЭРЭГЛЭЭ, АЧ ТУС

Монгол оронд 28 овгийн 136 төрлийн 375 зүйл мөөг ургадаг. Шинэхэн мөөг нь ус (84-92%), уураг (2-3%), тос (0.4-1.7%), нүүрс  ус (эслэг 0.7-2.5%) болон тос ба усанд уусдаг аминдэм, тосны ханаагүй хүчил, фосфор, кали, кальц, төмөр, зэс, хром, цайр, иод, марганец агуулсан байгалийн бүтээгдэхүүн юм. Харин хатаасан мөөгөнд 20-30% орчим уураг агуулагдах учир хэмжээний хувьд махнаас дутуугүй уургийн эх үүсвэр болно. Мөөгийг хүнсэнд төдийгүй эмчилгээнд өргөн хэрэглэдэг. Мөөг нь цусан дахь тосны хэмжээг багасгах, даралт болон халуун бууруулах, үрэвсэл болон хавдрын эсрэг үйлчлэл бүхий биологийн идэвхт олон бодис агуулдаг. Зарим мөөгийг сүрьеэ болон бусад халдварт өвчин, мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагааны саатлыг анагаахад хэрэглэж байжээ. Гэвч зарим мөөг бие махбодийг хордуулах үйлчлэл бүхий бодис агуулдаг учир тэдгээрийг хүнсний мөөгнөөс ялгаж таньж сурах нь чухал. Судлаач Г.Уранчимэгийн "Монгол орны хүнсний мөөг" (2004) номонд мөөгний ангилал, төрөл зүйл, хэрэглээний талаар дэлгэрэнгүй өгүүлсэн байдаг. Монгол цагаан мөөг шарх анагаана.




Bookmark and Share

Үйл ажиллагаа


"УРГАМЛАН ХООЛ, ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ-ХЭРЭГЛЭЭ" СУРГАЛТ (18 өдрийн өмнө)
"Loving Hut" веган хоолны олон улсын сүлжээ зоогийн газрын Монгол дахь салбарын менежерүүд сургалтанд хамрагдав.
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ХАТГАЛ ТОСГОНЫ СУРГУУЛИАС ШАЛГАРСАН ЗОХИОН БИЧЛЭГҮҮД (12 сарын өмнө)
Байгаль орчны боловсролыг дэмжих жил “Эх дэлхий, эх орны минь ирээдүй биднээс хамаарна”, “Ногоон хөгжил бидний ирээдүй” сэдэвт зохион бичлэги
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЦАГААН-ҮҮР СУМЫН СУРГУУЛИАС ШАЛГАРСАН ЗОХИОН БИЧЛЭГҮҮД (1 жилийн өмнө)
“Эх дэлхий, эх орны минь ирээдүй биднээс хамаарна”, “Ногоон хөгжил бидний ирээдүй” сэдэвт зохион бичлэгийн уралдаанд шалгарсан бүтээлүүд

Бүгд ›


Ном хэвлэл


Бүгд ›


Facebook - т нэгдэх