"Цагаан хоолны тогооч" мэргэжил эзэмшүүлэх дамжаа 2015 оны 1 дүгээр сарын 5-ны өдрөөс эхлэн хичээллэнэ.
VEG сургалтын төв дээр бүртгэл явагдаж байна.
Хичээллэх хугацаа: 1 сар
Хичээллэх цаг: 120 цаг
“Цагаан хоолны тогооч” мэргэжлийн үнэмлэх, гэрчилгээ олгоно.
Цагаан хоолны тогоочийн дамжаанд суралцсанаар та:
- Ургамлын гаралтай хоол хүнсний ач тус, зөв зохистой хэрэглээ, эрүүл мэндийн талаар шинжлэх ухааны орчин үеийн үзэл баримтлалд үндэслэсэн шинэ мэдлэг эзэмшинэ.
- Хоол, хүнсийг зөв, эрүүл, аюулгүй байдлаар хадгалах, боловсруулах, хэрэглэх, үйлчлэх зарчимд суралцана.
- Төрөл бүрийн үр тариа, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, шош буурцгаар амт чанартай, тэжээллэг зууш шөл, үндсэн хоол, ундаа, амттан, нарийн боов бэлтгэх технологийг эзэмшинэ.
- Хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд тавигдах эрүүл ахуй, аюулгүй ажиллагаа, ёс зүйн стандартыг баримтлан ажиллах чадвартай болно.
Бүртгэлийн утас: 95052526
Цахим хаяг: veg.mongolia@gmail.com